
Элий балай байхдаа
Энийг л хийж сууж... Тэр
Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |

Элий балай байхдаа
Энийг л хийж сууж... Тэр
Одод тоолсон шөнөөр сэтгэл өөрөө тоймгүй
Орчлонг ухаарсан мөчүүд хэмжээ хязгаар үгүй
Олон олон алдаанд бие сэтгэл бүдрэхдээ
Омоглон насаа үдээд буурал сор л суудаг хорвоо...

Чамайг би хүлээсээн.... Чи ирээгүй
Чимээ алдарах алсад жим дагаад алсарсан
Чихэнд шивэнэсэн үг чинь зүрхэнд харваад үлдсэн
Чиний тухай дурсамж л намайг ердөө орхиогүй ээ...
Хүлээсэн би чамайг л хүлээсэн... Чи ирээгүй
Хүний нутгийг зориод алсад чи алсарсан
Хүсэл хайрандаа итгээд чамаасаа би хоцорсон
Хүрэл зүрхэнд чинь нугарсан хайр минь л чамайг дагасан
Бороо шивэрсэн өдөр байсныг би мартаагүй
Бодолд гуниг бүрхсэн хагцалын л өдөр байсан...
Боргил эгэл төрх чинь сэтгэлд хоногшиж үлдчихээд
Болзож асан амраг минь чи өөрөө л явчихсан....
Нар үгүйлсэн цэцэгс хүйтэн бороонд дагжих мэт
Надад дурлаагүй сэтгэл чинь миний л хайрыг жиндээсэн ч
Насан туршдаа хамт байна гэж амалсан үгс чинь мартагдаагүй
Намайг дахиж дурсахгүй чиний төрхийг ч би мартахгүй ээ...

Халамцуу суунаа би....Гэхдээ дурсамжиндаа л дэндүү согтчихож...
Харуусал, гомдолын нулимсанд сэтгэл хөлчүүрхээд тэр биз....
Хатуу хөтүү амьдралын нугачаа бүрт бүдчихдээ
Хайраа нь золиосолж амьдарсан тэнэгхэн ухаандаа л тэр биз....
Жүнзтэй сархад мэлтэлзэн мансууралд намайг хүлээхүйд
Жүр бурамтай бялуу төрсөн өдрийг минь сануулавч
Жүжиг мэт өнгөрсөн амьдрал өөрөө гашуун тул
Жүүд шиг муу санаагүй ч өөрийгөө би үзэн ядан сууна... Яалтай ч юм бэ...
Ухаалагхан бүсгүйтэй учирсандаа би үнэхээр азтай....
Ухаангүй тэнэг зангаар түүнийгээ гомдоовол би азгүй
Уужим тайван сэтгэлээр намайг хүлээх чи бурхан
Урагшгүй тэнэг бодлоор чамаас холдвол би мулгуу
Дөч хүрсэн эр ганцаар суух нь өөрийн хохь
Дөнгөж цэцэглэсэн сарнайг зам дээр хаявал тэр л гачлан
Дөрвөн улиралын эргэлтэнд сэтгэл зүрх эзгүйрч
Дэнсэлж тунгаах мөчид би өөрөө өтөлнө.... Энэ л үнэн...

Бодолд ундрах мөртүүд цаасанд мөр болон бууж
Борхон зүрхэнд өчил өгүүлэх туурвил болон үлдэхдээ
Боргилсон хүсэл тэмүүлэлийг оргилуулан ундраах мэт
Бодлоггүй зарим нэгэнд нь үнэний сургааль болон үлдэх мэт...
Сэтгэлийн элдэв дурсамж итгэлийн сэдэл өдөөж
Сэргэлэн цовоо насыг гал дөлөөр өнгөлөхөд
Сэмээрхэн үдлээд мордсон андын нүдэнд нулимс хурж
Сэмэрч шархалсан зүрхэндээ гордьлого тээн одох мэт...
Үүл үдлээд холдоход нар илчээн түгээхүйд
Үнэн нь хуурмагыг ялж бахдал төрөх агшинд
Үйлс сайтай андын өргөө гэрт гэрэл цацарч
Үргэлж баяр баясал хангинан цангинах тохиол байна.
http://web2.ourworld.com/ow/tracking?source=ref_link&user_id=35890910
http://web2.ourworld.com/ow/tracking?source=ref_link&user_id=65296926![]() |
